Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Засгийн газрын өнөөдрийн /2019.12.11/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Энэхүү хуулийн төсөл батлагдвал Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх юм.

Ингэснээр Онцгой байдлын байгууллага нисэх нэгж шинээр байгуулан, агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэж, нисдэг тэрэгний 12 нисэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж бэлтгэх юм.

Мөн төслийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, нефтийн бүтээгдэхүүн түүнийг хадгалдаг агуулах болон онц чухал обьектын гал түймэр унтраах 42 нэгж тусгай зориулалтын шинэ автомашинууд нийлүүлэгдэнэ.

Тус төслийг хэрэгжүүлэх санхүүгийн зээлийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филипп Мэрлин нар гарын үсэг зурсан билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийн гэрээг үзэглэнэ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Франц улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин нар өнөөдөр 15:00 цагаас Төрийн ордонд “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурна.

Онцгой байдлын ерөнхий газар 2017 оноос хойш Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран энэхүү гэрээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж бэлтгэх аж. Энэ ажлын хүрээнд агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэх юм.

Нисэх төхөөрөмжийг ой, хээрийн гал түймэр унтраах, түймрийн голомт руу шуурхай бүлгийг илгээх, төөрч сураггүй болсон иргэдийг агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, үер болон өндөр барилга, байгууламжаас нэрвэгдэгчдийг аврах, үйлдвэрийн, автын ослоос хүнд бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлгийн байгууллагад яаралтай тээвэрлэн хүргэх зэрэгт ашиглах юм.

Мөн хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, нефтийн бүтээгдэхүүн түүнийг хадгалдаг агуулах болон онц чухал обьектын гал түймэр унтраах 42 нэгж тусгай зориулалтын шинэ автомашинуудыг манай улсад нийлүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *