Дорнод аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Онон голын усанд тоглож байгаад живсэн хүүхдийн цогцсыг есдүгээр сарын 8-нд анх осолдсон газраас урд зүгт 800 метрээс олж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Хэнтий аймгийн Биндэр сум, Онон багийн Онон голын баруун салаа гэх газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км/ бага насны хүүхэд Онон голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлага өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт ирсэн байна.