Categories
мэдээ нийгэм

“Омикрон” хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байна

Коронавирусийн Омикрон хувилбар хөнгөн хэлбэрээр өвчлүүлдэг нь эхний судалгаануудын үр дүнгээс харагджээ. Тус хувилбарыг судалсан эхний ажлуудын тайлан өчигдөр Их Британи, Өмнөд Африк улсад нийтлэгдэв. Омикрон нь коронавирусийн бусад бүх хувилбаруудтай харьцуулахад хүндээр өвчлүүлэх магадлал багатай гэнэ. Хэдийгээр хөнгөн өвчлүүлдэг хэдий ч тархах чадвар өндөр учраас эмнэлгүүдийн ачаалалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгаа талаар судлаачид хэлж байна.

Их Британи улсад омикрон хувилбарын вирус тархаж буй. Үүнтэй холбоотойгоор тус улсад цар тахал гарснаас хойш нэг өдөрт бүртгэгдэх халдварын тоо анх удаа 100 мянга давжээ. Шотландад явуулсан судалгааны үр дүнгээс харвал дельта хувилбарын тархалт эхлээд тодорхой хугацаанд 47 хүнийг хүндээр өвчлүүлж байсан бол ижил хугацаанд тархахдаа омикрон хувилбар 15 хүнийг хүндээр өвчлүүлсэн. Өөрөөр хэлбэл дельтатай харьцуулахад омикрон нь 60 гаруй хувиар цөөн хүнийг хүндээр өвчлүүлж байгаа нь харагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *