Жил бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас “Гамшиг, хямралд нэрвэгдсэн иргэдийн иргэний хамгаалалт, менежмент: сайн дурынхны үүрэг ба цар тахалтай тэмцэх нь” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.
“Гамшиг, хямралд нэрвэгдсэн иргэдийн иргэний хамгаалалт, менежмент: сайн дурынхны үүрэг ба цар тахалтай тэмцэх нь” уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагаас албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, сургалт, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Ташрамд дурдахад Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар одон” хүртээдэг. Энэхүү одонгоор Онцгой байдлын байгууллагаас нийт 30 гаруй алба хаагч шагнагджээ.