Categories
гадаад мэдээ

Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны нөөцөөсөө яаралтай нийлүүлэлт хийнэ DNN.mn


Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн улс орнууд үнийн өсөлтийг хязгаарлахын тулд шинэ зохицуулалтаар газрын тосны нөөцөөсөө гаргахаар тохиролцжээ. Хэдий хэр хэмжээтэй нөөцийг ямар хугацаанд гаргах тухайгаа ирэх 7 хоногт зарлах аж.

Тодруулбал, Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн АНУ, Япон, Европын орнууд баасан гарагт ээлжит бус цахим хурал хийж, Оросын Украинд явуулж байгаа цэрэг дайны ажиллагаанаас үүдэлтэй зах зээлийн хямралыг хэрхэн арилгах тухай хэлэлцлээ.

Тус агентлагийн тооцоолсноор, Өрнөдөөс Оросын эсрэг тогтоосон эдийн засгийн хатуу хориг арга хэмжээний нөлөөгөөр 4 дүгээр сарын 1-нээс эхлэн Оросын хоногт олборлох газрын тосны хэмжээ 3 сая баррелиар буурахаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *