Categories
гадаад мэдээ

Олон улсын эдийн засгийн форум нээлтээ хийв

ОХУ-ын Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн форум өчигдөр нээлтээ хийжээ. Гурван хоног үргэлжлэх тус чуулга уулзалт “Хөгжлийн төлөө хүч чармайлтаа нэгтгэх” гэсэн сэдэв дор болж байна. Уламжлал ёсоор дэлхийн эдийн засаг, нийгэм, технологийн

хөгжлийн тухай асуудлыг хөндөх юм байна. Тухайлбал, олон улсын тавцанд хамтран ажиллах, ковидын дараах үед янз бүрийн салбарыг өөрчлөх, түүнчлэн хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэх аж. Чуулга уулзалтын хүрээнд “Валдай”-н хэлэлцүүлгийг мөн зохион байгуулах юм. Энэхүү форумыг 1997 оноос зохион байгуулж ирсэн. 2006 оноос ОХУ-ын төрийн тэргүүний оролцоо, ивээл дор болдог болсон. Өнгөрсөн жилүүдэд уг форум нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй эдийн засгийн гол гол асуудлыг хэлэлцэж, ажил хэрэгч бүлгийн төлөөлөгчдийн санал бодлоо солилцдог талбар болсон билээ. Ковидын
Олон улсын эдийн засгийн форум нээлтээ хийвхалдвар тархахаас сэргийлэх үүднээс аюулгүй байдлын арга хэмжээг чанд сахиж байна.
Санкт-Петербургийн олон улсын Эдийн засгийн форум дээр жил бүр олон арван тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулдаг. Уг форумын түүхэн дэх томоохон гэрээний нэгийг 2013 онд байгуулсан юм. “Роснефть” компани Хятадын үндэсний нефть-ийн компанитай 25 жилийн турш нефть нийлүүлэхээр тохиролцсон билээ. Энэ удаагийн чуулга уулзалтад олон орон төлөөлөгчөө илгээжээ. Тухайлбал, хамгийн олон төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй оролцож буй нь АНУ. 2021 оны форумын түнш орноор Катар улс оролцож байгаа юм. Түүнчлэн БНХАУ, ХБНГУ-аас 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн Их Британи, Франц, Итали улсууд төлөөлөгчөө илгээсэн тухай мэдээлжээ. Түүнчлэн бизнесийн салбарынхнаас 1200 гаруй компани олон улсын эдийн засгийн форумд оролцох аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *