Сүүлийн 24 цагт “Токио-2020” олимптой холбоотой коронавирусийн халдварын 29 шинэ тохиолдол бүртгэгдлээ гэж зохион байгуулах хорооноос мэдээлжээ.
Шинээр батлагдсан тохиолдлууд нь гэрээт байгууллагууд болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, зохион байгуулагчид болон сайн дурын ажилтнууд байна.
Ингэснээр, долдугаар сарын 1-нээс хойш олимптой холбоотой халдварын тохиолдлын нийт тоо 387 хүрснээс 251 нь Японы иргэд, 136 нь гаднын иргэд байна.