Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын шаардлага хангасан эмийг нэг эх үүсвэрээс худалдан авч, эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүллээ DNN.mn

Бүгд Найрамдах Солонгос Улсын Донгкоо Био & Фарма үйлдвэрлэгчийн таван нэр төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох нөхцөлөөр 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн “Ази фарма” ХХК-иар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хөнгөлөлттэй эм олгох гэрээтэй эмийн сангуудаар худалдаалагдаж эхэлсэн. Энэ талаар эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тодрууллаа.


-Гадаад улсын үйлдвэрлэгчээс импортоор эм оруулж ирэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Нэг эх үүсвэрээс эм худалдан авах нь эмийн үнийн хөөрөгдлийг багасгах, чанарын баталгаатай эмийг иргэд хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, иргэдийн эмэнд зарцуулах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор хувийн хэвшлийн байгууллагатай хамтран олон улсын чанарын шаардлага хангасан, зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээнд хэрэглэгддэг зарим нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн яам гадаад улсын үйлдвэрлэгчтэй үнийн хэлцэл хийж, импортлох ажлыг эхлүүлээд байна.

-Хөнгөлөлттэй үнээр зарагдаж байгаа юу?

-Эхний ээлжинд Бүгд Найрамдах Солонгос Улсын Донгкоо Био & Фарма үйлдвэрлэгчийн таван нэр төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох нөхцөлөөр 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн “Ази фарма” ХХК-иар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хөнгөлөлттэй эм олгох гэрээтэй эмийн сангуудаар худалдаалагдаж эхэлсэн. Монголчуудын голдуу хэрэглэдэг эмнүүд орж ирсэн учраас хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой.

Дараахь таван төрлийн эм нь зөвхөн эмчийн жороор олгогдож эхэлсэн. Ямар үйлчилгээтэйг нь хүргэж байна.

Дапапрозин 10мг– Чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрийн өвчтөнд цусан дахь сахарын хэмжээг хянах зорилгоор хэрэглэнэ.

Спонекс 100мг– Триазолын уламжлалд хамаарах мөөгөнцрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй эм

Авалтан 160\5мг– Зүрх судас, даралт

Авалтан 160\10мг– Зүрх судас, даралт

Клопина 75мг– Титэм судасны цочмог хам шинжтэй насанд хүрсэн өвчтөнд атеросклерозын шинж тэмдэг бууруулах нэг буюу хэд хэдэн судасны цус харвалт үүсэх эрсдлийг бууруулахад хэрэглэнэ.

 

Г.БАЛГАРМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *