Еврейн өөртөө засах мужийн захирагч Ростислав Гольдштейн хүнсний ногоо тариалж буй үйлдвэрлэгчдийн хөдөө аж ахуйн татварыг цуцлахыг санал болгосон байна. Ашиглахгүй байгаа сул газруудад хүнсний ногоо тариалахыг бас санал болгожээ. Бүс нутагт өөрийн үйлдвэрлэлийн эзлэх хувийг нэмэгдүүлснээр жижиглэн худалдаан дахь бараа бүтээгдэхүүний өртөг ч буурна хэмээн онцоллоо.
Голдштейн мөн хотын захиргаанд байгаа эзэнгүй газрыг задгай талбайд хүнсний ногоо тариалахад өгөх боломжтой гэж санал болгов. Өөрсдөө үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр жижиглэнгийн сүлжээнүүдийн үнэ буурна гэсэн юм.
Бүсийн Сайд нарын танхимаас өргөст хэмх, улаан лооль тариалах бүтэн жилийн хүлэмжийн иж бүрэн цогцолбор байгуулна хэмээн зарласан. Эл цогцолборыг Смидович тосгонд барихаар төлөвлөсөн аж. Ерөнхийдөө ХАА-н салбараас газар тариалан, бордоо үйлдвэрлэх чиглэлээр зургаан ч төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцэж эхэлсэн байна.
One reply on “ОХУ хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн хөдөө аж ахуйн татварыг цуцлах санал гаргалаа DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru