Categories
мэдээ спорт

ОХУ-ын паралимпийн тамирчдыг олимпод оролцохыг хоригложээ

Олон Улсын Паралимп “McLaren” тайлангийн дагуу Оросын тамирчдыг өрсөлдөх эрхийг түр хугацаанд цуцалсан байсан билээ. Гэвч өнөөдөр /2016.08.08/ хоригийг эцсийн байдлаар батлан танилцуулжээ.

Өнгөрсөн сард нийтлэгдсэн “McLaren” тайланд ОХУ-ын засгийн газрын тусламжтайгаар тамирчид нь сэргээш хэрэглэсэн байсныг нарийвчлан гаргасан байна.Энэхүү сэргээшийн хэргээс үүдэн ОХУ-ын тамирчдыг “РИО 2016” Паралимп -д оролцохыг хоригложээ.

РИО 2016 Паралимп нь есдүгээр сарын 7 нд эхлэх бөгөөд тус наадамд ОХУ-ын нийт 267 тамирчдыг 18 спортын төрөлд оролцохыг хориглосон байна.

Олон Улсын Паралимпын ерөнхийлөгч Филлип Кравен хэвлэлийн бага хурлын үеэр“ОХУ-д сэргээшийн эсрэг систем үйлчлэхээ больсон. Бүхэлдээ авилга хээл хахуульд автсан” хэмээн хэлсэн аж.

Б.Уянга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *