Categories
гадаад мэдээ

ОХУ-д 270 мянга гаруй га талбайд гарсан ойн түймрийг унтраажээ

Өнгөрсөн хоногт ОХУ -ын бүс нутгуудад 270.049 га талбайг хамарсан 77 ойн түймрийг унтраалаа гэж агаараас түймэртэй тэмцэх “Авиалесоохрана” байгууллагын хэвлэлийн алба мэдээлэв.

Одоо ихэнх нь Якутад асаж байгаа 1.2 сая гаруй га талбай бүхий 125 ойн түймрийг унтраах ажил үргэлжилж байна.

Якутад 1.099.472 га талбай ойн сан бүхий газарт 55 түймэр, мөн “Ленские столбы” байгалийн цогцолбор газарт 20.110 га талбайд түймэр асаж байна. Эрхүү мужид 112.198 га талбайг хамарсан 19 түймэр, Чукотод 10.750 га талбай бүхий түймэр бүртгэгджээ. ОХУ -ын бусад бүс нутагт ч түймэр асаж байгаа аж.

Гал түймрийг унтраахад 6676 хүн 1174 нэгж техник, 24 нисэх онгоц оролцож байна.

ОХУ-ын бүх бүс нутагт гал түймрийн аюултай улирал эхэлсэн бөгөөд зургаан бүс нутагт онцгой байдлын дэглэм тогтоогоод байгаа бол галын аюулгүй байдлын тусгай дэглэм 59 бүс нутагт мөрдөгдөж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *