Categories
мэдээ нийгэм

Ой хүрээгүй хүүхдийг зодсон хэргийн мөрөөр сурвалжлан хүргэж байна

Ой хүрээгүй хүүхдийг хувийн цэцэрлэгийн тогооч
балмадаар зодсон хэргийн мөрөөр “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч
Э.Хүрэлбаатар Дундговь аймагт томилогдон газар дээрээс нь мэдээлж байна.
Цэцэрлэгийн тогооч эмэгтэйд зодуулсан хүүгийн биеийн байдал тааруу байгаа аж.
Хүү хоёр сарын турш өдөр бүр өндөр хэмтэй халуурч, гар хөл нь татаж, толгойгоо
даахгүй гилжийлгэх шинж тэмдэг илэрч өвчиндөө шаналж байгаа гэнэ. Дундговь
аймгийн эмч нар хүүг оношилж чадахгүй байгаагаас Улаанбаатар хот дахь Эх
хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирсэн ч хүүгийн бүрэн онош гараагүй байгаа
аж. Хүүгийн халууныг буулгах гэж эмч нар ажиллаж байгаа ч одоог болтол халуун
нь буухгүй байгаа юм байна. Та энэ талаарх эх сурвалжуудын дэлгэрэнгүй
мэдээллүүдийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарын VII нүүрээс уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *