Өнөөдөр /2024.01.25/ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан алба хаагчдын хувцасны хангалт, стандартын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.
ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр “Төрийн цэргийн байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл Төрийн болон Албаны нууцын тухай хуульд орсон байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд 2023 оны долоо, наймдугаар сард үер болоход Засгийн газраас 294 дүгээр тогтоол гаргаж, онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж, хангалтыг нэмэх чиглэлд анхаарсан. Энэ хүрээнд улсын төсвөөс 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсэн. Удахгүй худалдан авалтаа зохион байгуулна. Албаныхан өчигдөр мэдээлэл хийхдээ дөрвөн албан хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай гэсэн. Энэ бол тусгай зориулалтын усны хувцасны тухай юм. Усны хувцас өндөр үнэтэй, хуурай болон нойтон хувцас гэж бий. Хуурай хувцас нь их өндөр үнэтэй учраас дөрвөн аврагч тутмын нэг нь тусгай зориулалтын усны хувцастай гэж ярьсан” гэв.