Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл: Дээд шүүх АН-ын даргыг бүртгээгүй ч Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. О.Цогтгэрэл “АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр хэвээрээ байгаа. Бүлгийн дарга гэдэг бол бүлгийн гишүүдийн олонхийн саналаар шийдэгддэг асуудал. Д.Ганбат дарга олонхийнхоо шийдвэрт хүндэтгэлтэй хандаж хууль дүрэм журам, ёс зүйгээ дээдэлж ажиллана гэж итгэж байна.

Улсын дээд шүүх АН-ын хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн тухай тогтоолоо 2021 оны төгсгөлд ирүүлсэн. Хэвлэлээр О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа гэж мэдээлсэн. Бид ч ийм л мэдээлэлтэй байсан. Харин тогтоолтой нь танилцаад үзэхээр АН-ын Онц их хурлыг Дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Тиймээс дараа дараагийн шийдвэрүүдийг гаргах боломж нь бүрдсэн гэсэн үг” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Манай УИХ өнөөдрийн байдлаар нэг жил зургаан сар ажиллалаа. Энэ хугацаанд Монголын ард иргэд, эдийн засаг, ААН-үүдийн байдал туйлын хүнд байна. Гамшигтай, цар тахалтай тэмцэх нь тодорхой. Гэхдээ үүний эсрэг тэмцэж байна гээд төсвийн эрхээ Засгийн газарт өгчихсөн. Сая омикрон гэж айлгаад Ковидын хуулиа зургаан сараар сунгачихлаа. Өнөөдрийн байдлаар гарц, орц нь хаагдсан, иргэдийн амьжиргаа туйлын хүнд, юмны үнэ тэнгэрт хандсан байна. Дэндүү шударга бус нийгэм тогтож байна. Хэдэн тэрбум төгрөгийн авлига, хээл хахууль авсан, өгсөн хүмүүс нь хэдхэн сая төгрөгөөр торгуулаад гараад ирдэг. Ниймгийн бусад хэсэгт хууль нь хамгийн хатуу, харгис чангаараа үйлчилдэг боллоо” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *