Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөнийг наймдугаар сарын 5-нд АНУ-д эцсийн замд нь үднэ. Сагсан бөмбөгийн дасгалжуулагч багш О.Баярцогт “Талийгаачийн эмчилгээнд цугларсан мөнгөөр ар гэрийнхэн нь сагсчин О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон байгуулна гэх мэдээлэл худал гэдгийг хэлмээр байна. Ямар зорилготойгоор ийм мэдээлэл тарааж байгааг ойлгохгүй юм. Миний хувьд ар гэрийнхэнтэй нь байнгын холбоотой байгаа. Талийгаачийг ирэх даваа гаригт АНУ-д эцсийн замд нь үднэ” гэв. Талийгаачийн сүүлчийн замыг гэрэлтүүлж, түүнийг дурсан санах зул өргөх ёслолыг Монголд наймдугаар сарын 3-ны орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирэх юм.
One reply on “О.Баярцогт: Талийгаачийн эмчилгээнд цугларсан мөнгөөр спортын ордон байгуулна гэдэг нь худал мэдээлэл”
legitimate canadian pharmacy
https://expresscanadapharm.com/# Express Canada Pharm
canadian pharmacies comparison