Categories
гадаад мэдээ нийгэм

Нүүр рүү маскаар бууддаг буу зохион бүтээжээ

“Sufficiently Advanced YouTube” сувгийг үүсгэн байгуулагч, маск зүүхийг эсэргүүцэж буй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх онцгой шийдлийг бодож олсон байна. Тэрээр нэгэн өвөрмөц буу зохион бүтээжээ. Тэрхүү буу нь маскаар бууддаг аж. Өөрөөр хэлбэл маск зүүгээгүй хүний нүүр рүү уг буугаар буудахад тухайн хүний нүүрэнд тэр дорхноо маск зүүгдэх юм.

Маск зүүхийг эсэргүүцэгчдийн асуудлыг шийдэх гарцыг Allen Pan бодож олжээ


Тэр маскаар бууддаг бууг зохион бүтээсэн бөгөөд энэ буугаар маск зүүгээгүй хүний нүүр рүү буудах юм
Буу ингэж харагддаг. Шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн кинон дээр гардаг буунуудтай адилхан харагдаж байгаа биз?
Тэрээр “Надад хүмүүс маск зүүхгүй байгаа юм шиг санагдсан. Тэд зүүх ёстой шүү дээ! Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэж болох вэ? Би юугаар туслаж чадах вэ? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуусны эцэст энэ бууг зохион бүтээх санаа толгойд орж ирсэн юм. Цаашид миний буу амжилттай байвал, вирусын тархалтыг хумихад ач тустай гэж бодож байна.” хэмээн Pan хэлжээ. Интернет хэрэглэгчид түүнийг олон хүнд хэрэгтэй зүйл зохион бүтээсэнд нь баяртай байгаа бөгөөд цаг үеэ мэдэрсэн, оновчтой шийдэл хэмээн үзэж, ам сайтай байгаа ажээ. Гэхдээ Pan буугаар хэд хэдэн туршиж үзсэний дараа хүмүүст хэрэглэх талаар бодож байгаа гэнэ. Учир нь бууны зарим хэсгүүдийг тодорхой хэмжээгээр сайжруулах хэрэгтэй байгаа бөгөөд тэр хэн нэгнийг бэртээж гэмтээх зүйл хийхээс аль болох зайлсхийхийг хүсэж байгаагаа хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *