Categories
мэдээ нийгэм

Нүүн шилжих сургуулилтад 20 орчим мянган иргэн хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө Сайншанд сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа. Сайншанд сум нь 22 мянган хүн амтайгаас дадлага сургуульд 20 орчим мянган иргэн оролцлоо.

Мөн өнөөдөр аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, иргэд, аж ахуйн нэгж байгуулагыг оролцуулан газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *