Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны бэлэн байдлын үзлэгийг амжилттай дуусгалаа.
АНУ-ын Аюулгүй байдлын хүчний туслах 5 дугаар бригадын хувьд монгол цэргүүдтэй хамтран үзлэгийн өмнө энхийг сахиулах чадавхийг нь дээшлүүлэхийн тулд эмнэлгийн тусламж үзүүлэх, миномётын болон сайжруулсан тэсрэх бөмбөгийг идэвхгүй болгох сургалтуудыг явуулсан нь нэр төрийн хэрэг байв. Хоёр орны зэвсэгт хүчний бат бэх түншлэлээр бахархаж, дэлхий дахин дахь энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчин тууштай дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах цаашдын үйл ажиллагаанд оролцох бэлтгэл ханган ажиллаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний хүчин чармайлтыг АНУ дэмжсээр хэвээр байх болно гэж Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.