НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит бус хуралдаан дийлэнх олонхийн саналаар Украйны эзлэн авсан бүс нутгийг ОХУ-д нэгтгэснийг буруушаасан тогтоолыг баталлаа. Уг тогтоолыг 143 улс дэмжиж, 35 улс түдгэлзсэн байна. Харин Орос өөрөө, мөн Сири, Никарагуа, Беларусь, Хойд Солонгос гэсэн таван улс эсрэг санал өгчээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан тогтоолыг дэмжиж санал өгсөн улс орнуудад талархал илэрхийлэв. Тэрээр “Түүхэн тогтоолыг дэмжсэн бүх 143 улсад баярлалаа. Оросуудын манай нутгийг хүчээр өөртөө нэгтгэх гэсэн оролдлого нь ямар ч үнэ цэнгүй бөгөөд чөлөөт улс орнууд үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Украйн бүх газар нутгаа буцааж авах болно гэсэн үгийг дэлхий нийт хэлсэн байна!” хэмээн твиттер хуудастаа бичжээ.
Энэ тогтоол батлагдсанаар ОХУ-ын НҮБ-ийн гишүүн байх эсэх асуудал хөндөгдөж эхлэх юм.
Г.АМАРСАНАА