Categories
мэдээ цаг-үе

Ноолуурын дуудлага худалдаа гуравдугаар сарын 27-ноос эхэлнэ DNN.mn

Орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах талаар Хөдөө аж ахуйн биржээс өчигдөр мэдээлсэн. Тэгвэл дуудлага худалдааг гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн нэг аймагт дунджаар тав хоногийн хугацаатай, 2-3 удаагийн давтамжтайгаар арилжаа хийнэ гэлээ. Дуудлага худалдааг нэг худалдагч, олон худалдан авагчийн зарчмаар явуулах бөгөөд худалдагч тал худалдах барааны төрөл ангилал, хэмжээ, доод үнийн захиалгыг өгч, үнэ хаялцуулах зарчимд үндэслэх юм. Захиалгыг үнэ болон хугацаа гэсэн дарааллаар авна. ХААБ-ын ноолуурын худалдааны журмын дагуу дуудлага худалдааг явуулах бөгөөд худалдан авагч нь арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэж, нэг сая төгрөгийг биржийн клирингийн дансанд байршуулан баталгаажуулах ёстой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *