Categories
мэдээ нийгэм

Нохой эзнээ хайж 100 км туулжээ

БНХАУ-ын нэгэн иргэн Цидун хот дахь байшиндаа засвар хийхээр өнгөрсөн зургадугаар сард гэрийн тэжээвэр нохойгоо хотын төвөөс 100 км зайтай амьдардаг найзындаа орхиод явжээ. Түүнээс хойш бараг дөрвөн сарын дараа найзууд нь нохой нь зугтаж, сураггүй алга болсныг мэдсэн байна.

Нэгэн оффисын барилгад засвар хийж байсан хэсэг ажилчид турж эцсэн, бэртэж гэмтсэн ретривер олжээ. Ажилчдын хэлж буйгаар, нохойг анх олоход сэтгэлээр их унасан байдалтай, сарвуунууд нь цус болсон байсан аж.

Барилгын ажилчид нохойн эздийг олохын тулд олон нийтийн сүлжээнд бичлэг байршуулсан байна. Нохойн эзэд Хятадад өргөн хэрэглэгддэг WeChat сүлжээнд тавигдсан зургаар нь нохойгоо таньж олжээ.

Голден Ретривер нь хараагүй болон сонсголгүй хүний хөтөч, анч, мөн мөрдөгч буюу эрж хайх, аврах зэрэг маш олон талын чадвартай нохой юм. Гэр бүлсэг нохой гэдгээрээ Америкт эхний гуравдугаарт, Австралид тавдугаарт, Англид наймдугаарт ордог байна.

Судлаач, сэтгэл судлалын профессор Стэнлие Коренийн тогтоосноор, Голден ретривер нь хамгийн ухаантай нохойны жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *