Categories
мэдээ спорт

Нохой чарганы аялалд Монгол эрчүүд өрсөлдөнө

Хойд туйлд болох “Fjallraven-2019” нохой чаргаар аялах эрхийн төлөө онлайн санал асуулга энэ сарын 15-наас албан ёсоор эхэлжээ. “Fjallraven” нохой чарганы уралдааны өмнөх жилүүдийн ялагчид Монголоос Цэнхэр үст Э.Цэрэн 2015, АНУ бүсээс Б.Загдаа 2016, Бааска 2017, C.Номин 2018 нар байсан юм.

Энэ жилийн хувьд оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь Монгол эрчүүд өрсөлдөх ажээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхцгаая” клубын уулын болон хэт холын зайн гүйгч, алхагч, аялагч, авирагч З. Лхагважаргал өрсөлдөж буй юм байна.

Сонирхуулахад монгол залуусын Хойд туйлын бүсэд болох нохой чарганы олон улсын экспедицэд оролцож туйлын туяа харах хүсэл мөрөөдлийг дэмжиж https://polar.fjallraven.com/contestant/?id=4793 линк рүү орж саналаа өгч болох юм ажээ.

nohoi charga

nohoi charga

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *