Нийслэлийн Онцгой комиссоос УОК-т хүргүүлснээ хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ.
Тэрээр, “Анна Каренина” тоглолтын багийн 54 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Сүүлийн өдрүүдэд оршуулгын үйл ажиллагаад оролцсон 37 хүнээс, хорооллын захад ажилладаг 15 хүнээс халдвар илэрсэн.
УДЭТ-ын тохиолдлуудыг дүүргээр задалбал Баянголд 11, Баянзүрхэд 17, Сүхбаатарт 6 , Сонгино хайрханд 9 хүнээс илэрсэн” гэв.
Засгийн газар маргааш өглөө 09:00 цагт ээлжит бусаар хуралдах юм байна.
Мөн Улсын онцгой комиссын шуурхай штабаас Гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр УДЭТ-т “Анна Каренина” жүжиг үзсэн 900 гаруй хүн байгаа аж. Тоглолт үзсэн хүмүүсийг шинжилгээнд хамрагдах шаардлагатайг мэдээллээ.
НОК-оос халдвар нэмэгдэж байгаа тул иргэдийг олон хүн цугласан газар очихгүй, шаардлагагүй тохиолдолд гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүсэв.