Нийслэлийн Сонгуулийн хороо өнөөдөр 09:00 цагаас НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө.
Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Манай намын мөрийн хөтөлбөрт тусгаснаар бол бид өмнөх дөрвөн жилд хийснээсээ илүү их бүтээн байгуулалтыг хийнэ. Тиймээс та бүхэндээ амжилт хүсье. Нийслэлчүүд та нарт итгэж байгаа” гэсэн юм.