Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт нэг ч сайн юм алга

Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 21 зөрчил бүртгэгджээ. Үүний 11 нь зам тээврийн осолд холбогдсон байна. Харин 10 нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан түр буюу удаан зогсолт хийж замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, түгжрэл үүсгэж иргэдийг бухимдуулсан байна.

Нийтийн тээвэрт өглөө сууж ажилдаа очино гэдэг бол үнэхээр алаан болж байгааг суудаг хүмүүс нь бүгд мэднэ. Хэдий жил бүр ярьсаар хэн ч ач холбогдол өгөхөө больсон сэдэв ч гэлээ үйлчлүүлж байгаа хүмүүст нь үнэхээр зовиуртай байна. Бие биетэйгээ түлхэлцэж, хөл дээрээ гишгэх бол юу ч биш. Өглөө өмсөөд гарсан цэвэрхэн хувцас ажилруу орох хүртлээ ямар ч их зовлон туулж үрчийж хорчийж очиж байгааг тээврийн компаний удирдлагууд мэддэг ч мэдээгүй царайлсаар. Мэдээж төсөв мөнгө л хүрэлцээгүй байна гэх байх л даа. Гэхдээ л үйлчилгээ гэдэг монголд яагаад ийм доод түвшинд байсаар байна вэ, энийг хэн хариуцах вэ, микроавтобус бол бүр аймар. Хуучин микронуудыг үйлчилгээнд явуулахгүй тоог нь цөөрүүлснээс хойш цөөхөн микрод нь хүмүүс багтаж шингэх гэж аргаа бардаг болсон. Нэг нь хойд суудалруу ороход нөгөө нь өмнөх суудлыг нь өргөн зогсохдоо хажуугийнхаа хүний нүүрэн дээр бөгсөө наах шахна. Ийм л бүдүүлэг, орох гарах хаалга нь нэг, нааш цааш орж гарахад төвөгтэй ийм нийтийн тээврийн хэрэгслээр бид хэдий болтол явах вэ?

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *