Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-ууд шалгарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2012-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан 30 иргэнийг “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж, шагнал гардууллаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Ажил эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд захирал Ц.Эрдэнэбаатар нар оролцов.
Шагнал гардуулах үеэр нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулж, хичээл зүтгэлтэй ажилласан та бүхэндээ нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэндээ Хөдөлмөрийн аварга хэмээх эрхэм шагналыг гардуулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж онцлон хэлсэн юм. Одоо эрхэм уншигч та бүхэнд “Хөдөлмөрийн аварга” болсон зарим хүний сэтгэгдлийг хүргэе.

Багш гэдэг мэргэжил маш үнэ цэнэтэй

Баянгол дүүргийн 161 дүгээр цэцэрлэгийн багш Б.Батцэцэг

Он солигдох энэ торгон мөчид хийж бүтээсэн ажлаа дүгнүүлээд “Нийслэлийн аварга багш”-аар шалгарсандаа баяртай байна. Багш гэдэг мэргэжил бол маш үнэ цэнэтэй. Нийгмийн оюун санааны асар том хөрөнгө оруулалт юм. Ийм учраас Боловсролын салбарт ажиллаж байгаа бүх багш нартаа мөн Баянгол дүүргийн 161 дүгээр сургуулийн нийт ажилтнууддаа шинэ оны халуун мэнд хүргэж байна. Би сургуулийн өмнөх боловсролын салбарт 29 жил ажиллаж буй хүн. Хүүхдүүдээ сайн сайхан явахад л эрч хүч авдаг. Миний ажил Улаанбаатар хотоо цэвэр, цэмцгэр байлгах “ЭСТО” ХХК-ийн крантай машины жолооч П.Цогтбаатар Өнөөдөр “Хөдөлмөрийн аварга” болж байгаадаа их баяртай байна. Нийт хамт олондоо баярын мэнд хүргэе. Би энэ байгууллагад арав гаруй жил ажиллаж байна. Миний ажил бол Улаанбаатар хотоо цэвэр, цэмцгэр байлгах.

Улаанбаатар хотын иргэд соёлтой байгаасай гэж мэдээ, нийтлэлээ бэлтгэдэг

www.ikon.mn сайтын сэтгүүлч, Ерөнхий редактор Ч.Болортуяа Энэ шагналыг зөвхөн надад өгч байгаа шагнал гэж би ойлгохгүй. Манай хамт олны шагнал юм. Манай сайтын хувьд нийслэлийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Улаанбаатар хотын иргэд соёлтой байгаасай гэж мэдээ, нийтлэлээ бэлтгэдэг. Би хэвлэл мэдээллийн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна.

Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах нь бидний үүрэг

Ус сувгийн удирдах газрын ус хангамжийн албаны цэвэр усны шугамын гагнуурчин Ж.Батжаргал Би засварчин, худгийн “слесарь”-ээр ажиллаж байсан. Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах нь бидний ажлын үүрэг. Би 23 жил энэ чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр шагнал авч байгаадаа маш их баяртай байна. Монголын ард түмэндээ мөн ажлын хамт олондоо шинэ жилийн баярын мэнд хүргэе. Нийслэлийн 2014 оны “Хөдөлмөрийн аварга” болсон иргэдийн нэрс 1. Б.Анхбаяр Баянзүрх дүүрэг дэх замын Цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа

2. Д. Алтаннавч Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК Авто, аж ахуйн албаны дарга

3.Б.Батцэцэг Баянгол дүүргийн 161 дүгээр цэцэрлэгийн багш

4.Д.Баттогтох Нийслэлийн Байгальорчин, ногоон хөгжлийн газрын байгаль хамгаалагч

5.Ж.Батжаргал Ус сувгийн удирдах газрын ус хангамжийн албаны цэвэр усны шугамын гагнуурчин

6.Ч.Болортуяа www.ikon.mn сайтын сэтгүүлч, Ерөнхий редактор

7. Ц.Бямбасүрэн Нийслэлийн Хөдөлмөрийн газрын мэргэжилтэн

8.С.Ганболд Нийслэлийн Амгалан амаржих газар эх барих эмэгтэйчүүдийн эмч

9.Г.Ганцэцэг Улаанбаатар хотын банкны иргэдийн банкны газрын захирал

10.М.Одбаяр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын цагдаа

11.П.Хадбаатар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хан-Уулдүүргийн 139 дүгээртойргийншийдвэргүйцэтгэгч

12.А.Цогбадрах “УБЦТС” ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тоолуур техник үйлчилгээний монтёр

13.Д.Өнөгэрэл Нийслэлийн Засаг даргынТамгын газрын мэргэжилтэн

14. П.Цогтбаатар “ЭСТО” ХХК-ийн Крантай машины жолооч

15.Г.Шүрэнцэцэг Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн

16.П.Энхцэцэг Баянзүрхдүүргийн 14 дүгээрсургуульанглихэлнийбагш

17.Ц.Хорлоо Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн

18.С.Нармандах “Чимэддүдзи” эмнэлгийн их эмч

19.М.Чулуунхүү Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дотоод ажил архив бичиг хэргийн эрхлэгч

20.С.Тунгалаг 97 дугаар сургуулийн багш

21.Н.Гүррагчаа Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Жолооч

22.Л.Дулмаа “БЛЮБУС” ХХК-ийн ашиглалтын албаны дарга

23.П.Самбуудорж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч

24.Л.Оюунжаргал “Нийтийн үйлчилгээний улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Хяналтын инженер

25.С.Цэцэгмаа Номадс группын салбарын захирал

26.В.Энхбаатар “Алтанжолоогрупп”-ын ерөнхий захирал

27.Г.Очбаяр Улаанбаатар хотын музейн ажилтан

28. С. Наранцэцэг “Номин Холдинг” ХХК-ийн агрономич

29. Б.Октябрь “Драгон Холдинг” ХХК-ийнгүйцэтгэх захирал

30.Ж.Баттөгс “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *