Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 186 орон тоог цомхотгоно

Ирэх оны төсөвт урьд жилүүдэд улсын төсвөөс шийдвэрлэдэг байсан хэд, хэдэн асуудлыг шилжүүлснээс гадна зарим үйл ажиллагааны зардлыг танаж төсөвлөжээ. Тухайлбал, орон тооны цомхотгол хийж төсвийн мөнгийг хэмнэх болон нийслэлийн 2015 оны төсөвт боломжтой бүх эх үүсвэрийг танаж, бууруулахаар тооцон 57 орчим тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн байна. Ингэхдээ шинээр тавилга, эд хогшил худалдан авах, бичиг хэргийн зардал, гадаад, дотоод томилолт, тээвэр шатахууны зардал зэргийг 2-5 дахин бууруулахаар тооцоолжээ.

Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу 186 удирдах албан тушаалтны цалин, холбогдох зардлыг төсвөөс хасч баталсан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд 186 орон тоог цомхотгоно гэсэн үг. Харин халагдсан хүмүүст ажлаас гэнэт халагдсаны 6 сарын цалинг олгох юм байна. Ингэснээр 2015 оны төсөвт 56.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах буюу энэ нь нийт төсвийн 10 хувьтай тэнцэх ажээ.

Түүнчлэн оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих 53.1 тэрбум төгрөгийг нийслэлд хариуцуулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *