Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Ардчилсан намын баярын хурал эхэллээ

Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа дөнгөж сая “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Баярын арга хэмжээндээ намын 7000 гаруй гишүүн уригдан оролцож байна.Ардчилсан нам 1990 оны дөрөвдүгээр сарын 7-9-ний өдөр анхдугаар хурлаа хийсэн. Тиймээс тус намын Үндсэн дүрэмд намын анхдугаар хурал хуралдсан дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг намын баярын өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар тусгасан байдаг. Энэ жилийн хувьд баярын өдөр нь ажлын өдөр таарсан учир бямба гарагт тэмдэглэхээр болсон юм байна. Цаашид энэхүү тэмдэглэлт өдрөө “Улаанбаатарын хавар” нэртэйгээр тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд хэлэхдээ “Баярын өдөр болох арга хэмжээний хүрээнд гишүүддээ намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа тайлагнана. Хуулийн хүрээнд баярын өдрөө тэмдэглэж өнгөрүүлнэ. Хавар бол урин сайхан, ирж яваа цаг. Хавар бол ажил ундарч, бүтээн байгуулалт өрнөдөг үе. Манай намын баяр энэ л үед тохиодог. Тиймээс Нийслэлийн Ардчилсан нам “Улаанбаатарын хавар” нэртэйгээр баяраа тэмдэглэж байгаа юм. Баяр тэмдэглэхийн сацуу хийсэн бүтээснээ дүгнэж, хийх ажлаа төлөвлөнө” хэмээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *