Аравдугаар сарын 30-ны өдрийн 04:30 цагаас эхлэн нийслэлд цас орж эхэлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдлуулан цасны цэвэрлэгээнд 08:00 цагийн байдлаар Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудаас нийт 430 зам талбайн үйлчлэгч, 48 тусгай зориулалтын машин техник ажиллаж байна.
Ингэхдээ хариуцсан автозам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллаж, 120 тонн давс, 32 тонн бодисны зарцуулалт хийгдээд байна.
Зам, талбайн цас цэвэрлэгээний ажилд УБЗАА-аас хяналт тавин ажиллаж байна.