Нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулав. “Шар айраг”, “Sweetymotion” “Ньюанс” “3 охин” “V.R” хамтлаг болон хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, поп дива С.Наран, Д.Болд нарын ая дуугаар өрнөсөн уг арга хэмжээ 00.00 цаг хүртэл үргэлжилсэн юм.Он солигдох мөчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөдЗахирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирж, шинэ оноо иргэдтэйгээ угтлаа.