НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдсэн хэдий ч одоогийн байдлаар таны цалинд шууд нөлөөлөхгүй юм. Учир нь Засгийн газраас батласан хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх журмын дагуу ажил олгогчийн НДШ төлөлтөөс 3 хувь, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2 хувийг тус тус хөнгөлөөд байгаа юм. Ингэснээр одоогийн байдлаар үндсэн цалингаас 10.5 хувийн НДШ (Ажил олгогчийн төлөх хувийг тооцохгүйгээр) суутгах аж.
УИХ-аас 2030 он хүртэл Тэтгэврийн сангийн талаар баримтлах бодлогыг баталсан билээ. Уг бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) 2018 оноос 2.0 хувь, 2019 оноос 1.0 хувь, 2020 онд мөн 2.0 хувь буюу нийт 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг ч 2020 онд цар тахлын улмаас үүнийг нэмэгдүүлээгүй байсан юм.
2020 онд хувь нэмэгдүүлээгүй бөгөөд Засгийн газраас цар тахлын үед аж ахуйн нэгжийн ажил олголтыг бууруулахгүй байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн журмыг хэрэгжүүлээд байсан билээ. Ингэснээр Хувь хүний төлөх НДШ-ийн хувьд л гэхэд 2020 оны 4-өөс есдүгээр сарыг дуустал 9.5 хувь хөнгөлөлт, аравдугаар сараас арванхоёрдугаар сарыг дуустал хугацаанд 4.5 хувийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулаад байсан юм.
Харин 2021 оны нэгдүгээр сараас Нийгмийн Даатгалын Шимтгэлийг 2 хувиар нэмж 26 хувь (Ажил олгогч-13.5 хувь; Хувь хүн-12.5 хувь) болгосноор шат дараатайгаар 5 хувь нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Ингэхдээ цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй олгох бодлогыг баримталж байгаа учир хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2.5 хувь хөнгөлснөөр 10.5 хувийн шимтгэл төлөхөөр (Ажил олгогчийн төлөх шимтгэлийг тооцохгүйгээр) шийдвэрлэсэн аж.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, хугацаагаар(үүнээс хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан хувь хэмжээ, хугацаа)
Он |
Сар |
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ |
НДШ-ийн хувь (Хуульд батлагдсанаар) |
Хөнгөлөлтөд хамрагдсанаар төлөх НДШ% |
НИЙТ НДШ хувь |
||
Ажил олгогч |
Хувь хүн |
Ажил олгогч |
Хувь хүн |
||||
2018 |
1-12 сар |
240,000 |
12 |
11 |
12 |
11 |
23% |
2019 |
1-12 сар |
320,000 |
12.5 |
11.5 |
12.5 |
11.5 |
24% |
2020 |
1-3 сар |
420,000 |
12.5 |
11.5 |
12.5 |
11.5 |
24% |
4-9 сар |
2 |
2 |
4% |
||||
10-12 сар |
7 |
7 |
14% |
||||
2021 |
1-6 сар |
420,000 |
13.5 |
12.5 |
10.5 |
10.5 |
21% |
2021 |
7-12 сар |
420,000 |
13.5 |
12.5 |
13.5 |
12.5 |
26% |
Тайлбар: Дээрх хүснэгтэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн ослын даатгалын 2 хувь шимтгэлийг тусгаагүй болно.
One reply on “Нийгмийн Даатгалын Шимтгэл хоёр хувиар нэмэгдэж 26 хувь боллоо”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru