Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнаж байсан зөрчлийг илрүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18-р хороо, “Моттоо” ХХК-нд есдүгээр сарын 9-ний өдөр хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчлийн дагуу “Моттоо” ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулжээ.

Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *