Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 56-аас дээш насны 4446 багш ЕБС-д ажиллажээ DNN.mn

Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь баяр болон Олон улсын ахмадын баяр тохиож байна. Үүнийг тохиолдуулан Монголын ахмад багш нарын холбооны болзолт уралдаанд шалгарсан холбоо, зөвлөл, ахмад багш, удирдах ажилтнуудад шагнал гардуулжээ.

Боловсролын салбарт дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлж, бодлого шийдвэрийг сурталчлах, ахмад багш нарын туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор жил бүр болзолт уралдааныг зохион байгуулдаг.

Олон жилийн туршлага, арга зүйгээ боловсролын хөгжил, шинэчлэлд хувь нэмэр болгон оруулж, харамгүй хуваалцаж буй ахмад багш нарт Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийлэв. Яамны зүгээс ахмад болон залуу багш нарын хамтын ажиллагааг бий болгох, ахмад үеийн туршлага, зөвлөмж, дуу хоолойг боловсролын салбарын бодлого шийдвэрт тусгаж, түгээх чиглэлийн ажлуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, шинэ төгсөгч болон анхны жилээ ажиллаж буй багшид ахмад багшийг зөвлөхөөр ажиллуулах, тэтгэвэрт гарсан багш нарыг багш дутагдалтай сургууль, цэцэрлэгүүдэд бага цагаар багшлуулах зэрэг зохицуулалтыг хийж байгаа юм.

Энэ онд Дэлхийн багш нарын өдрийг “Багшийн дуу хоолойг эрхэмлэх нь: Боловсролын нийгмийн шинэ гэрээ рүү” уриан дор тэмдэглэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 55-аас дээш насны 394, ерөнхий боловсролын сургуульд 56-аас дээш насны 4446 багш ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *