Categories
гадаад мэдээ

“Netflix” 2016-2020 онд БНСУ-ын эдийн засагт 4.7 тэрбум ам.долларыг оруулжээ

Видео стриминг үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч “Netflix” компани БНСУ-ын эдийн засагт энтертайнмент бизнес томоохон хувь нэмэр оруулахад тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн гэдгээ мэдэгдлээ.

“Netflix” анх 2016 онд БНСУ-ын зах зээлд нэвтэрсэн аж. Тэр цагаас эхлэн тус улсын студиудтэй хамтран кино, цуврал, шоуг цахимаар олон нийтэд хүргэх стриминг үйлчилгээ үзүүлж иржээ. Хамгийн сүүлд гаргаад буй “Squid Game” цуврал энэ сард олон улсад хамгийн өндөр үзэлттэй цувралын нэг болоод байна. Мөн АНУ-д үзэлтээрээ тэргүүлсэн хамгийн анхны солонгос цуврал болоод байгаа юм.

Одоогоор “Netflix” БНСУ-д 3.8 сая хэрэглэгчтэй болоод байгаа аж. “Netflix” 2016-2020 онд 4.7 тэрбум ам.долларыг БНСУ-ын эдийн засагт оруулсан гэсэн тооцоо гарсан байна. Зөвхөн сүүлийн нэг жилд гэхэд л хоёр тэрбум орчим ам.доллар оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *