Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Сайн хүний эрэлд“ нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа.

Өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт Төрийн шагналт, нэрт нийтлэлч Баабарын “Сайн хүний эрэлд” нийтлэл хэвлэгдлээ. Нийтлэлд “ … Хоёуланд нь тэнцүү эрх өгчихөөр хамтраад хуйвалдаж цусалцгааж байна, тэр үнэн. Гэхдээ тэр болгоныг нь шахам бид сонсож үзэж үгүйдээ л муу новшид дахиж хууртахгүй дээ гэсэн бодол хүмүүст төрж байна. Энэ нь огт мэдээгүй байхад нь хамаг юмыг нь цөлмөчихснийг хожим өнгөрсөн хойно нь дуулж үстэй толгойгоо үгтээж байснаас хувьгүй дээр биш үү. Эсвэл хамгийгаа цөлмүүлчихээд дээр нь тэр луйварчнаа хайрлаж энхрийлж, бөгсийг нь долоох гэж уралдаж байсан нь дээр юм уу …” хэмээн бичжээ. Бүрэн эхээр нь манай сониноос уншаарай.

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2016 оны эхний улирлын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг өчигдөр танилцуулсан юм. Инфляци буюу хэрэглээний үнийн өсөлт өмнөх сарынхаас дунджаар 0.5 хувиар өссөнөөс гадна төсвийн алдагдал 616 тэрбум төгрөгт хүрчээ. Бас хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, чанаргүй зээл 17.3 хувиар нэмэгдсэн байна. Дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы 11 дүгээр нүүрнээс уншаарай.

УИХ-ын Х.Баттулгын “Баянгол” зочид буудал дахь өрөөнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын байр суурийг сонирхсон юм. Түүний “Өдөөн хатгасан зүйлд турхирах шаардлагагүй” гэсэн ярилцлагыг “Өдрийн сонин”-ы улс төрийн нүүрнээс уншаарай. Түүнчлэн улс төрийн хоёр, тав, зургадугаар нүүрнүүдэд өчигдөр хуралдсан байнгын хороод болон Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров айлчлах гэж байгаатай холбогдуулан олон улс судлаач Н.Туяагийн ярилцлага багтлаа.

АСЕМ-ийн чуулган болох гэж байгаатай холбогдуулан зарим дүүрэгт автозам дагуух ТҮЦ, гутал засвар зэргийг албадан нүүлгээд эхэлжээ. Наймдугаар сар хүртэл худалдаагаа хэвийн явуулж чадахааргүй болж байгаад ТҮЦ ажиллуулдаг иргэд багагүй бухимдаж байна. Энэ талаар долдугаар нүүрэндээ оруулсан бол 13 дугаар нүүрт СГЗ, Д.Нацагдоржийн шагналт зохиолч С.Пүрэвийн “Элгэн түмнийхээ хайраар өөрийгөө өлгийдөж өвчин зовлонгоо ч умартаж сууна, би” хэмээх ярилцлага багтлаа.

Түүнчлэн “Гэгээн муза” наадмын хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшээд буй “Мял богдын намтар” жижгийг амьдруулсан жүжигчин Ц.Цэрэндоржийн “Гүр дуугаа дуулахад хүмүүс өөдөөс алга хавсран чин сэтгэлээсээ залбирдаг” ярилцлага 12 дугаар нүүрт орлоо. Энэ мэтчилэн цаг үеийн мэдээ мэдээллүүд өнөөдрийн “Өдрийн сонин”-д хэвлэгдэн гарлаа.

Эрхэм уншигч та бүхэн манай сониныг шуудангийн бүх салбар, сонин түгээх цэгээс худалдан авч уншиж болно. Мөн захиалга өгөхийг хүсвэл 99112954, 99190570 дугаарт хандаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *