Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Татвар: “мөжлөг” ба “нийллэг” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна. Оюу толгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсныг “Өдрийн сонин” онцоллоо. Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюу толгой одооноос ямар ч улс төргүй, цэвэр бизнесийн төсөл боллоо” хэмээжээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг VI нүүрээс уншаарай.

Мөн Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридийн “Улстөрчид алхам бүртээ олон нийтийн хяналтад байх ёс суртахууны үүрэгтэй” ярилцлагыг хүргэж байна. Та энэ талаарх дэлгэрэнгүйг Х нүүрнээс уншаарай.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт манай сонины орлогч эрхлэгч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Татвар: “мөжлөг” ба “нийллэг” нийтлэл хэвлэгдлээ. Улс төр нүүрт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсэгт улс төр орсон” хэмээх ярилцлага өгөв. Энэ талаарх дэлгэрэнгүй II, IV нүүрнүүдэд хэвлэлээ.

Р.Очирбалын “Үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдсанаар банк барьцаагүй болно гэх эрсдэл үүсэхгүй” гэсэн ярилцлага гарсан юм. Мөн БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Аны айлчлалын талаар болон улс төрд өрнөсөн цаг үеийн мэдээллийг унших боломжтой. Баримт, үйл явдал нүүрэнд Г.Шийлэгдамбын саатуулагдахаасаа өмнө өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хэвлэжээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг VII нүүрнээс уншаарай. Мөн “Хамтран амьдрагчаа хөнөөчихөөд цогцсыг нь машиныхаа тээшинд нуусан” хэргийг талаарх мэдээллийг гаргалаа.

Соёл, урлаг нүүрт “Монгол HD” телевизийн Стратеги бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал, тус шоуны ерөнхий продюсер Г.Бат-Эрдэнэ “Авьяаслаг монголчууд” шоуны зохион байгуулалт болоод хөшигний ар дахь нууцаас анх удаа манай сонинд сонирхолтой яриа дэлгэлээ. Түүний сонирхолтой ярилцлагыг XII, XIII нүүрнээс уншаарай. МУГЖ Ж.Алтанцэцэгийг “Балхжав ах “Антигона” дууг чамаас өөр хүн дуулж чадахгүй юм байна гэсэн” хэмээн дурсчээ. Шинжлэх ухаан нүүрт Ньютоны Таталцлын хуулийн талаарх тайлбарыг уншаарай.

Мөн Авто салон нүүрт Тоёота компанийн танилцуулсан шинэ загварын талаарх мэдээллийг уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая.

“Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *