Categories
мэдээ нийгэм

Нэгийн даваа эхэллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баях наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Зодгондоо чангарч эр бяр нь тэгширсэн хүчит 512 бөх баяр наадмын дэвжээнд дэвэн дэвсээр гарч ирлээ. Наадамчин олны хүсэн хүлээж байсан цөөхөн зүйлсийн нэг нь яалт ч үгүй Монгол Улсын дархан аварга Агваансамдангийн Сүхбат байлаа. Баяр наадмын баруун зүүн талын тэргүүн магнайд  Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Шонхор-олимп дэвжээний бөх дархан аварга А.Сүхбат баруун талын тэргүүн магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр , тэргүүтэй алдар цуугаа дуудуулсан хүчит бөхчүүд дэвэн дэвсээр гарч ирлээ. Олноо жижиг хэмээн хүндлэгдсэн дархан аварга Сүхбат 10 гаруй жилийн дараа ийнхүү зүлэг ногоон дэвжээнээ дахин гарч байгаа юм. Нэгийн даваанд Д.Азжаргал арслан хамгийн түрүүнд учраа бөхөө орхисон бол А.Сүхбат, Г.Өсөхбаяр зэрэг дархан аваргууд мөн давж есөн хөлт цагаан тугаа тойрлоо. Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, И.Доржсамбуу нар учраа бөхчүүдээ төвөггүй шороодуулан туг тойрсон юм. Монгол Улсын гарьд П.Сүхбат учраа бөхөө гуд татан өвдөглүүлээд урдны янзаараа инээвхийлэн туг тойрсон бол түүний дараа Мөнхбаатар арслан нар цэргүүдийг жагсааж байгаад л ханаруулав. 

Нэгийн даваа үргэлжилж байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *