Баруун аймгуудын нутгаар: Өнөөдөр, маргааш зарим газраар, 31, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи өнөөдөр Алтайн уулсаар, 1-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 31-нд нутгийн баруун хагаст, 1-2-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 27, 30-31,2-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм өдөртөө 25-30 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм өдөртөө 20-25 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 1-нд зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн баруун хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-нд зарим газраар 14-16/с хүрч ширүүснэ. 1-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна
Говийн аймгуудын нутгаар: Маргааш нутгийн баруун хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 31-1-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 хэм өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч сулхан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.