Өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт сургалтын эмнэлгийн сонгодог загварыг танилцууллаа. Энэхүү өдөрлөгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, дэд сайд Л.Бямбасүрэн Нэгдүгээр эмнэлгийн захирал Б.Бямбадорж, “JICA” олон улсын байгууллагын төслийн хамт олон болоод эрдэмтэн профессорууд оролцов.
Нэгдүгээр эмнэлэгийн хамт олон гурваас дөрвөн жилийн хугацаанд сургалтын эмнэлгийн сонгодог загварыг бий болгох зорилтыг тавьж ажиллаж байгаа аж. Сургалтын эмнэлгийг дамжин гарсан эмч, эмнэлгийн амжилтнууд, стандарт мэргэжилтнүүд болдог ач холбогдолтой юм. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн салбарт таван чиглэлийн мэргэжилтэн бэлтгэгдэх болж байна. Сайн багш нартай, хамгийн олон үйлчлүүлэгчтэй, өндөр технологи инновацийг бүрдүүлсэн сургалтын эмнэлэгт дөрвөөс зургаан жилийн хугацаатай суралцаж, ажилласан эмч, сувилагч нар эрүүл мэндийн бусад байгууллагад амжилттай ажиллах, эмчилгээний үр дүн чанартай болох боломж бүрдэх ажээ. Мөн анхан болон дунд шатны эмнэлгүүдийн эмч нар урт богино хугацаагаар сургалтын эмнэлэгт, тэтгэлэгт цалин авч профессорын арга барилд суралцангаа ажиллаж өөрийн ур чадвар, шинэ технологоос суралцах тогтолцоо бүрдэнэ.
Б.ГАН-ЭРДЭНЭ
Б.ЭРДЭНЭ-ОЧИР