Амьдралын орчин, агаарын бохирдол хоол хүнс зэрэг олон төрлийн шалтгаанаас улбаалж бага насны хүүхдүүдийн дундах өвчлөл нэмэгдэж байгаа. Тиймээс ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн.
Эхний ээлжинд нийслэлийн сурагчдыг хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар үзлэгт нийт 40,531 хүүхэд хамрагджээ. Сурагчын эрт илрүүлэг 63.71 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал,
Шүдний үзлэгт 28,519 сурагч хамрагдсанаас 78,71хувь өвчлөлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл дийлэнх хүүхэд шүдээ бүрэн угааж чаддаггүй, энэ төрлийн дадал хэвшил суугаагүйн өвчлөлийн гол шалтгаан болж байгааг эмч нар онцолж байна.
Нүдний хараа нь хүүхдийн сурлагад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг. Гэвч нүдний үзлэгт 20,831 хүүхэд хамрагдсанаас 22,42 хувь нь өөрчлөлттэй байна.
Зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт одоогийн байдлаар 28,113 хүүхэд хамрагдсанаас 8,50 хувь нь өвчлөлттэй гарчээ.