Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн “Гамшгийн үеийн хөдөлгөөнт хээрийн эмнэлэг”-ийг коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн дадлага сургуулилтад ашиглахаар хүлээлгэн өгсөн иж бүрдэл эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус хээрийн эмнэлэгт хагалгаанд ашиглах C-аrm рентген кабинет болон цацрагтай ажиллагчийн ажлын байранд эрүүл ахуйн дозиметрийн хэмжилт хийж, холбогдох албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.