Ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэллээ. Харин 3-9 дүгээр ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд амарна.
Ахлах ангийн сурагчид энэ сарын 30-наас ирэх сарын 3-ны хооронд цахимаар хичээллээд амарна. Нийслэлийн сурагчдын амралт 2025 оны нэгдүгээр сарын 24-нийг дуустал үргэлжилнэ. Хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 27-ноос эхэлнэ.