Categories
мэдээ эдийн-засаг

Нарны эрчим хүчний хэрэглээг дагаад мөнгөний эрэлт өсч байна

Энэ жилд мөнгө гэх металлын үнэ 49 хувиар нэмэгдэж, улам ч өсөх хандлагатай байна.

Тугалга, зэс, алт зэргийн металл олборлоход дагалдагч материал нь мөнгө болдог. Мөнгө үйлдвэрлэлийн жилийн дундаж нь жилдээ 671 сая унци болдог байна. Сүүлийн 10 жилийн дотор мөнгөний саналаас эрэлт нь давсан бөгөөд тэр нь улам бүр өссөөр байна.

Сүүлийн 10 жилийн дотор мөнгөний олборлолт 2,4 хувиар унасан дүнг энэ жил харуулж байна гэж түүхий эдийн судалгаа, консалтингийн CPM Group кмпани мэдээлэв. Харин энэ үеэр мөнгөний эрэлт 1,6 хувиар нэмэгдлээ гэж CPM хэлж байна. Мөнгийг нарны зай ба цахим, гоёл болон зоос зутгахад ашиглаж байна.

Алтын бодвол мөнгө нь аж үйлдвэрлэлд хэрэглэгддэг чухал материал ба түүний хэрэглээ нь байнга нэмэгдэж байгаа. Нарны зайн хавтангийн үйлдвэрлэлийн өсөлтийн улмаас мөнгөний эрэлт эрс нэмэгдээд байгаа. 2016 онд ойролцоогоор 70 сая унци мөнгө хэрэглэгдэх бөгөөд тэр нь бүх үйлдвэрлэсэн нарны зайн 10 хувь болох гэнэ. Өмнөх жилийнхээсээ 23 хувиар их мөнгө хэрэглэх юм. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн мэдээгээр нарны эрчим хүч нь жилээс жилд улам алдартай болон хүчин чадал нь 8,3 хувиар өсч байгаа гэнэ.

Нарны эрчим хүч ашиглах технологийн хөгжил хурдан өсөх хандлагатай байна. Ер нь бол дэлхий даяар нүүрс, нефть, хийн хэрэглээнээс үүсэх нүүрё хүчлийн хийн хаягдлыг бууруулахаар хичээх болсон. Нарны эрчим хүчийг ашиглах гол арга нь мөнгө оруулан бэлтгэдэг нарны зай юм. Нарны зайн фото элеметын хавтангуудад цахиурын талст үүрийн 90 хувь орчмыг мөнгөн нунтгийг ашиглан бүтээдэг.

Нэртэй хөрөнгө оруулагч Жим Рожерс түүхий эдийн барааны үнийг хэрхэн тодорхойлох талаар тайлбар хийхдээ, “Бид хэтэрхий бага эсвэл хэтэрхий их хэмжээний мөнгөтэй байна уу даа?” Одоо бол өмнө үйлдвэрлэсэн мөнгөний хэмжээ хүрэхгүйд тулсан байдал үүсээд байна гэжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *