Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намуудын фракц гэх бүтэц Монголын бодлогыг тодорхойлж байна гэв

Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах санаачилга гаргаж, үүнийгээ Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд тусгажээ. Тус төслөө Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барина гэдгээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Энэ тухайгаа “Би Ардчилсан намын бодлогын зөвлөлд мэдээлэл хийж байхдаа бүлэг, фракцийг байхгүй болгох тухай хөндсөн. Энэ яриа олны дунд хэлэлцүүлэгт орж, янз янзын хариу надад ирж байна. Төрийн бодлого тогтворгүй, боловсон хүчний бодлого муу, хариуцлага тооцож чаддаггүй, цаашлаад эв нэгдэлгүй, төрийн зарчмыг баримталдаггүй байдал газар авсан гэж төр засаг, намуудыг нийгэм шүүмжилдэг. Энэ нь төр, засаг гэхээсээ илүү удирдаж байгаа хүмүүс бодлогоо зөв тодорхойлж, боловсон хүчнээ сонгож авдаг байх хэрэгтэй. Гэтэл удирдаж байгаа хүмүүс нь хуульд буруу өгч, хуулийг өөрчилнө гэдэг. Үүнд нь иргэд төөрч эхэлсэн. Бид хамгийн гол шалтгаанаа олж харахгүй байна. Улс төрийн намуудад байгаа хувийн ашиг сонирхолд автсан явцуу фракцуудын байр сууринаас бүх зүйл үүдэлтэй. Энэ нь ганцхан Ардчилсан намд байгаа зүйл биш. Монголын бүх намуудад байгаа. Тэр байтугай саяхан шинээр байгуулагдсан намд ч маргаан үүсч байна.

Амин хувийн ашиг хонжоо бодсон бүлэглэлүүд боловсон хүчнийг ч зөвхөн фракцийн нүдээр харж томилж байна. Өөрийнх нь фракцын л хүн бол чадвар, туршлагыг нь харахгүй байгаа. Үүнээс болж боловсон хүчний томилгооны чанар муудаж байна. Нам дотроо фракцууд тэмцэлдэж, нэг намын хүнээ хүчтэй фракц нь өөрчилж, халж өөрийн хүнээ томилсноос гишүүд нь хоорондоо эвлэрэхийн аргагүй зөрчил үүсгэж байна.

Нөгөө талаас бид хариуцлагагүй задгай байдлаар цаашаа яваад байх боломжгүй. Монгол Улс улс төрийн хувьд ч, олон улсын харилцаанд нь шийдвэрлэж байгаа асуудал нь том болсон. Болох болохгүй зүйл хэлчихээд маргааш нь “Миний буруу” гэж хэлчихээд явж болохгүй. Тиймээс энэ алдаагаа сонгуулиас өмнө засч авах хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа ч үргэлжилнэ. Иймээс Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулъя. Фракцын нам байхаасаа илүү бодлогын улс төрийн хүчин болцгооё гэж уриалж байна. Ардчилсан нам үүнийг анхлан зөв харж, фракцигүй нам болъё гэж бүгд хүлээн зөвшөөрсөн мөртлөө арилгахгүй байна. Өнөөдөр парламентад суудалтай л бол намуудын фракц гэх бүтэц Монголын бодлогыг тодорхойлж байна. Зөвхөн намуудад байгаа асуудал бол орхиж болох ч парламентад суудалтай намуудын хувьд төрийн асуудал болон хувирч байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *