Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад буй.
Өнөөдөр МУБИС-ийн Биен тамирын сургуулийн 300 гаруй оюутан ургац хураалтад оролцохоор Төв аймгийн Жаргалант сумыu зорихоор СТӨ-нөөс хөдөллөө. Ургац хураалтад оролцож буй оюутнуудын хичээлийг нөхөхийн тулд тусгай хөтөлбөр гарган ажиллахаар болсон юм.
Есдүгээр сарын 1-ний байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлээд байсан юм.
Ургац хураалтад оролцох хүсэлтэй оюутнууд сургууль, сургуулиараа нэгдэн намрын ажилд явж буй юм.