Categories
мэдээ нийгэм

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлагдлаа

Аялал жуулчлал, түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг олон салбарынхны хувьд хүлээлт үүсгээд байсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлагджээ. Зөвхөн нийслэлийн биш Монгол улсын аялал жуулчлалын хөгжилд онцгой чухал нөлөөтэй, нарийн судалгаанд суурилсан, зүй тогтол, гадаад дотоод хүчин зүйлийг тооцож чадсан хэмээн салбарын зөвлөгөөнөөр үнэлэгдэж байсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд жил бүрийн нийслэлийн төсвийн 5 хувийг зарцуулах аж. Хөтөлбөрийг танилцуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл “Нийслэлчүүдээ ажлын байртай, ашиг орлоготой болгох гол арга зам нь аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм. Иргэддээ эдийн засгийн боломж олгохын тулд бид найрсаг Улаанбаатарыг цогцлоох болно.” гэж онцолсон бол нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга “Боломж, өрсөлдөөнөөр дүүрэн жуулчлалын зах зээлд өөрийн нөхцөл байдал, бололцоог бодитой дүгнэж, түүнд тохирсон менежментийг цаг алдалгүй хэрэгжүүлж чадсан улс, хот, бизнес эрхлэгчид л амжилт гаргаж байна. Дараагийн жаранд бид одоогийнхоос илүү хурдтай, шинэлэг менежменттэй бүс нутгийн тоглогч байхыг хичээнэ.” гэсэн юм. Дашрамд дурьдахад энэ онд Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *