Categories
мэдээ нийгэм

Наадмын амралтын өдрүүдэд зам тээврийн осолд 18 хүүхэд өртжээ

Баяр наадмын буюу 2017 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 15-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1236 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн байна. Үүнээс 18 нь бага насны хүүхэд байсан аж.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан 13 жолооч бүртгэгджээ..

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 27 осол, мөргөлдсөн 36 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол, онхолдсон 2 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа аж. Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 8 хүний амь нас хохирч, 1 гэмтсэн бөгөөд онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдсэнийг харъяа аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байгаа юм.

Тухайлбал:

БЗД-ийн нутаг Хонхорын шинэ замд А жолоочтой амины Мустанг маркийн мотоцикль онхолдож, зорчигч 32 настай Б-н амь нас хохирсон.

БГД-ийн нутаг Телевизийн эцэс рүү нийлдэг даланд амины T.Prius маркийн автомашины жолооч Ч нь далан руу унаж жолооч, зорчигч нарын 2 хүн гэмтсэн.

Орон нутагт:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Хоёр даваа” гэх газар асфальтан замд N.Sunny маркийн Ө жолоочтой автомашин H.Accent маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 31 настай Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсныг шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *