Categories
мэдээ нийгэм

Наадам үзэхээр ирсэн жуулчдад суудал олдохгүйд хүрчээ

Related image

Наадмын үеэр гадны жуулчид олноор ирдэг. Монголын аялал жуулчлалын холбооны мэдээгээр энэ долдугаар сарын 1-нээс 15-ны хооронд 100 илүү компанийн шугамаар 20 гаруй мянган жуулчин Монголд аялах захиалгаа ирүүлжээ. Энэ 20 гаруй мянган жуулчдын дийлэнх нь наадмын нээлтийг үзэх, хөдөө байгалийн үзэсгэлэн газраар аялах сонирхолтой. Энэ оны эхний таван сарын байдлаар Монголд ирэх сонирхлоо илэрхийлсэн жуулчдын тоог өнгөрсөн 2016 онтой харьцуулахад 20 орчим хувиар өссөн гэсэн тоо бий. Баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлснээр гадаадын жуулчдад зориулан хуваарилсан суудал нь наадам үзэхээр аяллаа баталгаажуулсан жуулчдын дөнгөж 30 хувьд хүрэлцэхээр байгаа аж. Энэ нь гурван секц буюу 1800 суудал, мөн нэмэлтээр 700, нийт 2500 суудал юм. Нэгэнт уриад аваад ирсэн жуулчдынхаа ядаж тал хувийнх нь зорилгыг биелүүлэхийн тулд Монголын Аялал жуулчлалын холбооноос наадмын нээлтийн тасалбарыг 3700 болгон нэмэгдүүлэх хүсэлтийг Баяр наадмыг тэмдэглэх комисст гурав хоногийн өмнө хүргүүлсэн боловч одоогоор хариу ирүүлээгүй байгаа юм байна.

Б.ОДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *