Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Цагаанхүү: KFC сүлжээ хоолны газарт хүнсний аюулгүй байдлыг нь дахин шинжлэх үйл явц явагдаж байгаа

“KFC” сүлжээ хоолны газрын Зайсангийн салбарт хооллосон 242 хүнээс хордлогын эмнэлзүйн шинж илэрч 44 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжилийн хяналтын ерөнхий газраас (МХЕГ) KFC сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбарт шалгалт хийсэн юм. Шалгалтаар уснаас нь нян илэрч, хоол үйлдвэрлэлтийн горим алдагдсан мөн 28 ажилтнаас эрүүл мэндийн шинжилгээ авахад хоёр ажилчинаас цусан суулга өвчин илэрсэн гэдэг. Харин МХЕГ-ын эцсийн дүгнэлт хэзээ гарах талаар МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Болзошгүй эрсдэл, гамшгийн үед ажиллахтай холбогдсон тушаал шийдвэр гарсан. Халдварт өвчин судлалын үндэсний төв хордлогын асуудлыг шалгаж, МХЕГ дэмжигч байгууллагаар ажилладаг. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Мөн нэг зүйлийг тодруулж хэлэхэд тус сүлжээ компани бүх бурууг хоёр ажилтанд тохоод өнгөрөх байх гэсэн хүмүүсийн хардлага ажиглагдсан.Тийм зүйл болохгүй. Халдварт өвчин болон хүнсний аюулгүй байдлыг нь дахин шинжлэх үйл явц явагдаж байгаа” гэв.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *