Categories
мэдээ соёл-урлаг

Н.Жанцанноровын Морин хуурын чуулгын тоглолтыг тайлбарлана

Улсын Филармони 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэ сарын 15-нд буюу өнөөдөр 19.00 цагт “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлээс бүрдсэн тоглолтоо Улсын филармонийн концертийн танхимд толилуулах нь ээ.

Тоглолтын хөтөлбөрт Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Манан”, “Цагаан малгайт”, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Эр хоёр загалын хүчин”, “Симфонетта”, “Бяцхан дууль”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын “Адажио”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Уран сэтгэмж”, “Тэмээчдийн уралдаан” зэрэг Морин хуурын чуулгад зориулан бүтээсэн дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэх юм.

“Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн концертыг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох ба удирдаач Д.Түвшинсайхан, Морин хуурын чуулгын уран бүтээлчид оролцох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *